Ruby on Rails бол Ruby хэл дээр суурилсэн MVC бүхий веб framework юм. Ruby on Rails дээр нэг зүйл хийгээд үзчихвэл үнэхээр татагдах болно. Би бол дөнгөж эхлэн суралцагч гэвч RоR дээр нэг прожект хийгээд, realsystem дээр ажиллаж байгаа. Угаасаа л бид дээр нь юм хийж байж л суралцдаг биздээ. Тун удахгүй ruby болон Rails framework - ийг java хэл шигээ, JSF framework шиг, c#, asp.net шиг мэддэг болох байхаа. Одоогоор гүүглэтэй хамтраад хийх юмаа тодорхой хэмжээнд болгоод л байна. Хийж үзсэн зүйлүүдээ эхнээс нь бичье гэж бодлоо. Одоогоор RoR дээр юу хийж үзсэн байна вэ? гэвэл
- Oracle өгөгдлийн сантай вебийн модуль, UTF-8
- Captcha , using RMagick
- Майл илгээх
- Layout
- *NIX server дээрх deployment
- Rails application cluster, mongrel cluster, lighttpd proxy
Бүгдээрээ л тодорхой хэмжээний асуудалуудтай, болхоор би хэсэг хэсгээр нь бичээд явъя гэж бодлоо. Хэн нэг хүн иймэрхүү юм хийх бол уншаад л хийчихвэл сайхан биздээ. Ингээд жижиг жижиг хэсэг болгоод бичье дээ. Миний ташаа ойлогосон зүйлийг дор нь засаад явна гэж найдаж байна.
#1. Ruby on Rails суулгах нь
Ruby програмчлалын хэлийг windows, linux хоёр дээр суулгаж үзсэн. MAC дээр яаж сууж ажилладагийг нь бүү мэд. Виндоус дээр рубиг суулгахад ruby runtime болон rubygems хамт суучихдаг. Linux дээр суулгаж байхад дан дангаараа сууж байсан. (source code - г нь хөрвүүлж суулгахад). rubygems нь ruby хэлний package system юм. Windows үйлдлийн системийн хувьд ruby суулгахад маш хялбар. RubyDownloads сайтнаас Ruby 1.8.6 One-Click Installer татаж аваад л боллоо. Rubygems давхар суучихна. Харин Linux системийн хувьд ruby - ээ source code - г нь хөрвүүлсэний дараа, Rubygems татаж аваад, задлаад :P , дотор нь байгаа setup.rb скриптийг ажиллуулна.
ruby setup.rb
За ингээд руби болон rubygems суучихлаа.
Rails installation: Rails - ийг суулгах маш энгийн.
Ингээд л боллоо. Дараагийн удаа ашигладаг IDE тохируулга болон энгийн rails project үүсгэе.
С.Дэлгэрдалай
4 сэтгэгдэл:
ruby suulgatsan shu odoo ingeed bichleg nemegdhiig huleegeed suuj b/a shu :) hurdan nemeerei waiting...
rails - iig netgui computer deer suulgahad yaj suulgah ve. Ter talaar bicheech huu. Tegeed yamar Editor hereglevel deer ve ???
Тэгвэл дараагийнхийг rails - г нэтгүй газар яаж суулгах, болон едиторийн талаар бичье
Таны бичсэн бичлэгүүд үнэхээр сонирхолтой санагдлаа, амжилт :)