Lighttpd серверээр Apache серверийг гэрэлтүүлэх нь

Apache Web server медиа(static content) stream хийхээс болоод удаад, ачаалал үүсгээд байна уу. Lighttpd ашиглаж системээ яаж аврах талаар бичье. Lighttpd веб сервер ашигласнаар Аpache серверээ static content болон CGI скрипттэй ажиллахаас чөлөөлж болно. Lighttpd сервер нь Аpache серверийг бодвол static content, cgi скрипттэй илэрхий сайн ажиллаж чаддаг. Санаа нь бол Lighttpd серверийг Apache серверийн ард ажиллуулаад , Apache proxy модулыг ашиглан түүнрүү хандах юм. Ингэснээр ачааллаа тодорхой хэмжээнд хувааж ажиллуулж чадна. Хоёр веб сервер ажиллуулна гэсэн үг л дээ энгийнээр бол, ингэхийн тулд нэмэлт сервер машин шаардлаггүй :).

LightTPD

Lighttpd серверийг суулгахдаа сорс кодыг нь хөрвүүлж суулгах нь хамгын зөв. Compile хийж Install хийх нь маш хялбар, тэгээд ч бараг бүх платформ дээр асуудалгүй. Lighttpd сервертэй холбоотой мэдээллийг эндээс олж аваарай LightTPD. Lighttpd сервер тохируулах:

server.document-root = "/www/pages"

server.errorlog = "/var/log/lighttpd/error_log"
accesslog.filename = "/var/log/lighttpd/access_log"

# гол зүйл серверээ 80-аас өөр порт дээр ажиллуулах.
server.port = 81

server.bind = "localhost"

Энд тохиргооны файлын чухал хэсэгийг харууллаа. Тохиргооны файл бүтнээрээ биш гэдгийг анхаараарай. Эндээс загвар configuration  файлыг хараарай. Тохиргоон дээр гол анхаарах зүйл бол хоёр веб серверээ хоёр өөр прот дээр ажиллуулахаар тохируулах.

Apache proxy торхируулах

 81 порт дээр ажиллаж байгаа Lighttpd серверлүү хандахын тулд Apache proxy модул хэрэгтэй. Apache 2.x хувилбар дээр хэрхэн тохируулахыг бичье.
Apache серверээ compile хийх дээ proxy_module, proxy_connect_module, proxy_http_module  модулуудыг нээж өгөх хэрэгтэй. Эдгээр модулыг ашиглахын сервер модулиудыг ачаалсан байх ёстой. Ингэхийн тулд httpd.conf файл дээр дараах мөрүүдийг нэмж өгнө.

LoadModule proxy_module modules/mod_proxy.so
LoadModule proxy_connect_module
modules/mod_proxy_connect.so
LoadModule proxy_http_module
modules/mod_proxy_http.so

Хэрэв virtual host ашигладаг бол  directive дотороо доорх мөрүүдийг нэмж өгнө, хэрэглэдэггүй бол httpd.conf файлын төгсгөлд бичхэд хангалттай.

ProxyRequests Off
ProxyPreserveHost On
ProxyPass /images http://0.0.0.0:81/
ProxyPassReverse / http://0.0.0.0:81/

Энэ жишээнд images гэсэн хавтасыг Lighttpd сервер ажиллуулахаар (handle , serve ...) тохируулсан байна. Энэ мэт vidoes, flashes , mp3s гэх мэд хавтасууд үүсгэж динамик биш файлуудаа байрлуулж болно. Apache серверийн ачааллыг бага ч гэсэн хөнгөвчлөх байх гэж найдаж байна.

С.Дэлгэрдалай

Эх сурвалж:
http://trac.lighttpd.net/trac/
http://www.apachetutor.org/admin/reverseproxies 


7 сэтгэгдэл:

null
Зочин (зочин)

Thnx 70ai. Mash heregtei zviil bna.

Name (зочин)

uuu laitai tnx 70ai

Зочин (зочин)

ikh kheregtei end bn tnk's

давка (зочин)

гоё шvv далай!!!

Mo (зочин)

Social network-iin huvid bol ene bur ch chuhal. Tanaihiig Jboss clustering ashiglasan bh gej bodoj bna ene talaar meddeg zuil bval huvaaltsaach ho.

Дэлгэрдалай (зочин)

Сайна уу? Танайхан гэж хэн билээ? Хэн ЖБосс clustering ашигласан?

Mo (зочин)

сайн уу? Танайхыг гэж gogo.mn-ийг хэлж байнаа. Jboss clustering-ийг ашигласан бол энэ талаар нэг post нэмж тус болооч хө.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 

Design in CSS by TemplateWorld and sponsored by SmashingMagazine
Blogger Template created by Deluxe Templates