Ruby on Rails #2

Энэ удаа rails прожикт үүсгэх, IDE тохируулга, мөн интернэтгүй хүн rails-г яаж суулах вэ? эдгээрийн талаар бичье. Интэрнэт байхгүй хүн rails ашиглах нэг их тохиромжтой биш л дээ. Гэхдээ энэ болохгүй гэсэн үг биш. Учир нь rails дээр хөгжүүлэлт хийж байхад гадны vendor - үүдийн plug-in ашиглах хэрэг зөнд нь гардаг. Тийм болхоор интернэттэй л байвал зүгээр дээ. Интернэт байхгүй бол яаж rails - г суулгах вэ? Rails Stand Alone эндээс рэйлсээ татаж аваад л, задлаад л боллоо.  Ингэж ашиглахад rails комманд байхгүй, татаж авсан rails маань л таны прожект болно гэсэн үг. Нэг зүйл анхааруулхад rubygems-н хувилбартаа тохирсон райлс татаж авахаа мартаваа. Тэгвэл элдэв асуудал үүсэхгүй байх болно. За одоо үндсэн асуудалруугаа оръё. Райлс прожектийг үүсгэхдээ console дээрээ:
rails projectname
жишээ нь: C:> rails ddtest
Linux систем дээр мөн адил. Ингээд райлс прожект маань үүслээ. Rails framework - н үндсэн сервер нь WEBrick юм. Одоо серверээ асааъя.
Rails Webrick server асаах нь
ruby scriptserver
прожектийн директорт байх хэрэгтэйг анхаарна уу. Жишээ.
WEBrick серверийн default порт нь 3000. WEBrick серверийг асаахад хэрэг болох параметрүүд:  -p port, -e `development,test,production` environment , -b `bind ip` за даа энэ гурав л маш их зүйлд хэрэг болно доо гэж. http://127.0.0.1:3000/ oроод үз рэйлс апликэшн маань ажилчихлаа.

Миний хэрэглэдэг IDE:

Би Aptana studio -ийн RadRails Plug-in ашигладаг. Хэрэвээ ruby on rails - ээ түрүүлээд суулгасан бол бараг тохиргоо хийх хэрэггүй. Шаардлага гарвал Window -> Preferences орооод Ruby хэсэгийн Installed interpreter хэсэгт рубигийн замаа зааж өгнө.

Дараагийн удаа rails html form, controller, model хэрхэн үүсгэх талаар бичнээ.

С.Дэлгэрдалай

10 сэтгэгдэл:

null
Зочин (зочин)

ene boldgu ee ta nariih bolj b/a u humsuuudee

s.70ai (зочин)

Yag yu boloxgui bolchood bn xo?. Delegrengui bichvel tuslaya

suns (зочин)

bolj b/a shu 70ai :) odoo neg jijig web mayagiin ym hiij uzmeer b/a :D gsn

s.70ai (зочин)

Za amjilt

g_girl (зочин)

turbo pascal, Chelnii talaar delgrengvi tailbar tawibal vneheer bayrlana

s.70ai (зочин)

Yostoi uuchlaarai bi pascal syntax - g barag martsan baixaa. Uchir ni 10 jild baixdaa l pascal deer yum bichdeg baisan bolxoor :(. ter tsagaas xoish 8 jil ongorchee

s.70ai (зочин)

Manai nzuud dund xarin pascal meddeg xun bj magad . Tuslaarai

Suns (зочин)

bi turbo pascal medii sh de

Amaraa (зочин)

Ymar ch bsn test project ee vvsgechlee. :) xe xe

Лхагва (зочин)

tnx 70ai uusgechihlee ! :D

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 

Design in CSS by TemplateWorld and sponsored by SmashingMagazine
Blogger Template created by Deluxe Templates